Тусгаар Монгол Улсын иргэн танд хандаж захидал илгээлээ. Та хариу илгээнэ үү!!!

Тусгаар эм эн сайтын уншигч танаа

Улс төр нийгмийн мэдээллийн Tusgaar.mn сайтын хамт олны зүгээс та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилж байна. XVII жарны “Алтан унжлагт” хэмээх гал тахиа  жилийн босгон дээр гайхам амжилтаа бататган та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье.

Улс төр, нийгмийн чиглэлээр бичихийн сацуу иргэдэд үндэстний эх оронч үзэл төлөвшүүлэх, тусгаар тогтнолоо бататгахыг өдөр бүр сануулах зорилго бүхий манай сайт хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Иргэний сэтгэлзүйг цэрэг, эх оронч үзэлд тулгуурлан хөгжүүлэх гэсэн бидний эрмэлзэл сэтгүүлзүйн ертөнцдөө шинэ тутам зүйл юм. Эх орон чухамхүү уншигчдын сэтгэлзүй, хэвлэл мэдээллийн байгууллагын бодлогод оршдог гэдэгт бид бат итгэдэг. Энэхүү үйлсийг хөгжүүлэн өрнүүлэх хамтын ажиллагаанд та бүхний оролцоо, үзэл бодол бас чухал юм. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь олон ургалч үзлийн чөлөөт индэр байх зарчмын дагуу та бүхэнд доорх саналыг тавьж байна.

Үүнд:

  1. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын тухай таны бодол?
  2. Улсын тусгаар байдлын тухай баримтлах таны зарчим хийгээд ишлэл
  3. Орон нутгийн удирдлагын бие даасан хараат бус байдал хадгалагдаж байгаа эсэх. Эс хадгалагдаж байвал чухам юу нь алдагдаж байна?
  4. Өөрийн төсвөө өөрөө бүрдүүлэх боломж төр захиргааны нэгжид байна уу? Танайх хэрхэн бүрдүүлдэг вэ? Тулгамдаж буй бэрхшээл
  5. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулага иргэдийн амьжиргаа, тухайн орон нутгийн хөгжил цэцэглэлт хэрхэн нөлөөлөх боломжтой бэ?

Эдгээр үндсэн сэдвүүдийн хүрээнд манай сайтын  уншигчдад өөрийн үзэл бодлоо хуваалцана уу? Манай редакцын  зүгээс мэргэжлийн сэтгүүлзүйн зөвөлгөө өгч үнэ төлбөргүй сайтдаа нийтэлж  бодлогоор дэмжин уншигчдад ойлгомжтой хэлбэрээр хүргэхэд тусална. 

Манай сайтад хандан эрхэм таны  илгээсэн хариу захидал  манай сайтын санд  он жил алгасан хадгалагдан үлдэх юм. Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бид таны, Монгол улсын иргэн бүрийн дуу хоолойг уншигчдад хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Танд баярлалаа.

Хүндэтгэсэн: “Тусгаар эм эн” сайтын редакц

Бидэнтэй холбогдох  цахим хаяг: tusgaar.mn@gmail.com, www.facebook.com/Tusgaar.Mongolia,  УТАС:98986977

Манай хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Бага тойруу, Ксина центер 12А, 28-р тоот

“ТУСГААР НЬЮС” ХХК

Бизнес мэдээ
Сүүлийн мэдээ