Дуучин А.Түмэн-Өлзий байртай болсон азтануудынхаа хуншгүй занг илчлэв
2016 оны 8 сарын 4

“Шинэ үе” продакшины жүжигчин, СТА Л.Сөрөлттэй хамтран “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо өнгөрөгч тавдугаар сард дахин хийсэн дуучин А.Түмэн-Өлзий нэгэн зүйлд тун ч их гомдолтой яваагаа дэлгэв. Ээлжит тоглолтынхоо тайзнаа азтай үзэгчийг шалгаруулан супер шагнал болох хоёр өрөө байрны эрхийн бичиг гардуулсан авьяаслаг уран бүтээлчид маань олон хүний талархлыг хүлээгээд байгаа билээ.

Гэвч тус тоглолтыг үзээд хоёр өрөө байртай болсон азтай үзэгчид маань өдийг хүртэл тэдэнд “Баярлалаа” гэж хэлэх нь байтугай, энэхүү сугалааг тодруулахад тусалсан өндөр настай эмээд ганц аяга цайны сүү ч авч өгөөгүй юм байх. Тиймээс энэ бүхэнд бяцхан гомдолтой явдаг дуучин А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудсаараа дамжуулан мөнөөхөн “хуншгүй” азтануудад хэдэн хатуу үг чулуудаж орхижээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд тоглосон “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын маань хамгийн том сюрприз болох хоёр өрөө байрны азтанууд маань одоог хүртэл таг чиг шүү. Юм горьдсондоо биш ч гэсэн ядаж “Баярлалаа” гээд утсаар залгачих болов уу гэж бодох маань буруу биш байх аа. За, бид ч яахав. Хамгийн гол нь сугалаа сугалж, тэр хүмүүсийг орох оронтой болгож өгсөн, азыг нь гийгүүлсэн буянтай буурал эмээд аяга цайны сүү бариад оччихгүй бас л ширүүн гарууд юмаа” хэмээн санаа алдан бичжээ. Түүгээр ч барахгүй, автын осолд ороод бие нь тааруу байгаа нөхрөө асарч сувилах ёстой эхнэр нь азтан болмогцоо хаяж одсон тухай тэрбээр олон нийтэд дэлгэж орхилоо.

С.Цахиур

www.zone.mn

  • Түмэн-Өлзийг сайн мэднэ. Багаасаа л хүнд туслах гээд гүйж явдаг охин байсан даа. Яахав миний дүү сайхан сэтгэл гаргасан та 2-ийгоо монголын ард түмэн мэдэж байгаа. Та 2-ын өгсөн байр чинь авсан хүнд аз гэхээсээ илүү амьдралыг ойлгуулаад өгнөө. Харин суглаа сугласан эмээд би ч гэсэн байрлаж байна. Хэн нэг нь таарч болох л  байсан. Хүний хүн чанарыг мэдрүүлсэн нь эмээгийн гараар хийсэн бурханы бодлого. Хоёр дүүдээ амжилт хүсье. Чамаар Завханыхан бас Хөвсгөлийнхэн их бахархдаг юм байна лээ. Аль аль нь Монгол орон

Эдийн засаг
Ярилцлага