УИХ: МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1
2016 оны Octoberын 29

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт, ирэх 4 жилд парламентад суух төлөөллөө Монголчууд сонгосон.

2012 оны сонгуулийг пропорциональ, мажоритар холимог системээр явуулж байсан бол энэ удаад дан мажоритар буюу жижиг 76 тойргоор зохион байгуулсан. Ингээд УИХ-ын 76 тойрогт 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Улсын хэмжээнд нийт 1.912.901 сонгуулийн насны иргэн бүртгэгдсэнээс ирц орон даяар 72.1, аймгуудад 75.5 хувь, нийслэлд 68 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн хэдэн сонгуульд байгаагүй өндөр ирц байв.

Ингээд шинээр сонгогдсон УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9-ийг Ардчилсан нам, МАХН нэг, бие даагч нэг суудал тус тус авав. Эдгээрээс 37 нь хоёр ба түүнээс дээш удаа, 39 нь анх удаа УИХ-д сонгогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, 50 гаруй хувь нь шинэ гишүүд байгаа юм. Харин эмэгтэй нэр дэвшигчдээс 13 сонгогдож, парламентын 17 хувийг бүрдүүлэх боллоо. Өмнөх парламентын үед 11 эмэгтэй гишүүн байсан бол энэ удаад 2-оор нэмэгдэж байна.

Ингээд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд ялалт байгуулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа гишүүдийг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
1-р тойрог /Архангай аймаг/
Д/д Овог нэр Нам Саналын тоо Эрхэлсэн ажил
1 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН Монгол Ардын Нам 9817 НАМЗХ-ны ерөнхийлөгч
2-р тойрог /Архангай аймаг/
1 Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ Монгол Ардын Нам 7036 Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
3-р тойрог /Архангай аймаг/
1 Жамъянгийн
МӨНХБАТ
Монгол Ардын Нам 9704 МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
4-р тойрог /Баян-Өлгий аймаг/
1 Гомбожайн
СОЛТАН
Монгол Ардын Нам 8143 Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга
5-р тойрог /Баян-Өлгий аймаг/
1 Хавдисламын БАДЕЛХАН Монгол Ардын Нам 8143 МАН-ын Бага хурлын гишүүн
6-р тойрог /Баян-Өлгий аймаг/
2 Дакейн
МУРАТ
Ардчилсан Нам 7251 Эрчимбаян өлгий ХК-ийн
гүйцэтгэх захирал
7-р тойрог /Баянхонгор аймаг/
1 Гомбожавын ЗАНДАНШАТАР Монгол Ардын Нам 7138 Монгол Ардын Намын
Удирдах зөвлөлийн гишүүн
8-р тойрог /Баянхонгор аймаг/
1 Магваны
БИЛЭГТ
Монгол Ардын Нам 6845 Ачлал трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал
9-р тойрог /Баянхонгор аймаг/
1 Лхагваагийн
ЭЛДЭВ-ОЧИР
Монгол Ардын Нам 7900 Баянхонгор аймгийн
МАН-ын хорооны дарга
10-р тойрог /Булган аймаг/
1 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 16329 Булган аймгийн
МАН-ын хорооны дарга
11-р тойрог /Говь-Алтай аймаг/
1 Шатарбалын РАДНААСЭД Монгол Ардын Нам 14439 МАН-ын Бага хурлын гишүүн
12-р тойрог /Дорноговь, Говьсүмбэр аймаг/
1 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 8900 Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал
13-р тойрог /Дорноговь аймаг/
1 Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН Монгол Ардын Нам 15606 Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн
14-р тойрог /Дорнод аймаг/
1 Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН Монгол Ардын Нам 8964 УИХ-ын гишүүн
15-р тойрог /Дорнод аймаг/
1 Нямтайширын НОМТОЙБАЯР Монгол Ардын Нам 8094 УИХ-ын гишүүн
16-р тойрог /Дундговь аймаг/
2 Батсүхийн
НАРАНХҮҮ
Ардчилсан Нам 6559 УИХ-ын гишүүн
17-р тойрог /Завхан аймаг/
2 Ядамсүрэнгийн САНЖМЯТАВ Ардчилсан Нам 8599 УИХ-ын гишүүн
18-р тойрог /Завхан аймаг/
2 Загдхүүгийн
НАРАНТУЯА
Ардчилсан Нам 7077 Ардчилсан Намын Үндэсний
зөвлөлдөх хорооны гишүүн
19-р тойрог /Өвөрхангай аймаг/
1 Янгугийн
СОДБААТАР
Монгол Ардын Нам 10139 УИХ-ын гишүүн
20-р тойрог /Өвөрхангай аймаг/
1 Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН Монгол Ардын Нам 9650 Өвөрхангай аймгийн Засаг дарга
21-р тойрог /Өвөрхангай аймаг/
1 Содномын ЧИНЗОРИГ Монгол Ардын Нам 9391 Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн
22-р тойрог /Өмнөговь аймаг/
1 Намсрайн АМАРЗАЯА Монгол Ардын Нам 7434 Бонсай ХХК-ийн гүйцэтгэх захирал
23-р тойрог /Өмнөговь аймаг/
1 Лувсангийн ЭНХБОЛД Монгол Ардын Нам 6912 Ирээдүй инвест ББСБ ХХК-ийн захирал
24-р тойрог /Сүхбаатар аймаг/
1 Чүлтэмийн УЛААН Монгол Ардын Нам 16133 УИХ-ын гишүүн
25-р тойрог /Сэлэнгэ аймаг/
1 Наваан-Юндэнгийн ОЮУНДАРЬ Монгол Ардын Нам 7616 МАН-ын
Бага хурлын гишүүн
26-р тойрог /Сэлэнгэ аймаг/
1 Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ Монгол Ардын Нам 7962 УИХ-ын гишүүн
27-р тойрог /Сэлэнгэ аймаг/
2 Дондогдоржийн ЭРДЭНЭБАТ Ардчилсан Нам 7145 УИХ-ын гишүүн
28-р тойрог /Төв аймаг/
1 Миеэгомбын ЭНХБОЛД Монгол Ардын Нам 8289 УИХ-ын дэд дарга
29-р тойрог /Төв аймаг/
1 Агваансамдангийн СҮХБАТ Монгол Ардын Нам 7896 Алтан хүнс групп ХХК-ийн
ерөнхий захирал
30-р тойрог /Төв аймаг/
1 Нямаагийн ЭНХБОЛД Монгол Ардын Нам 8154 УИХ-ын гишүүн
31-р тойрог /Увс аймаг/
1 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН Монгол Ардын Нам 8358 УИХ-ын гишүүн
32-р тойрог /Увс аймаг/
1 Намсрайн ЦЭРЭНБАТ Монгол Ардын Нам 8021 Юу Эф Си Трейд ХХК-ийн захирал
33-р тойрог /Увс аймаг/
1 Чимэдийн ХҮРЭЛБААТАР Монгол Ардын Нам 7611 УИХ-ын гишүүн
34-р тойрог /Ховд аймаг/
2 Бөхчулууны ПҮРЭВДОРЖ Ардчилсан Нам 4492 Ховддоо сайхан амьдарцгаая
ТББ-ын тэргүүн
35-р тойрог /Ховд аймаг/
1 Сандагийн БЯМБАЦОГТ Монгол Ардын Нам 6602 УИХ-ын гишүүн
36-р тойрог /Ховд аймаг/
1 Отгоогийн БАТНАСАН Монгол Ардын Нам 7914 Кондитер-Улаанбаатар ХХК-ийн ерөнхий захирал
37-р тойрог /Хөвсгөл аймаг/
1 Лхагвын МӨНХБААТАР Монгол Ардын Нам 10711 Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн
38-р тойрог /Хөвсгөл аймаг/
1 Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Монгол Ардын Нам 14291 УИХ-ын гишүүн
39-р тойрог /Хөвсгөл аймаг/
1 Лувсанцэрэнгийн
ЭНХ-АМГАЛАН
Монгол Ардын Нам 12075 УИХ-ын гишүүн
40-р тойрог /Хэнтий аймаг/
1 Бадмаанямбуугийн

БАТ-ЭРДЭНЭ

Монгол Ардын Нам 6600 УИХ-ын гишүүн
41-р тойрог /Хэнтий аймаг/
1 Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Ардын Нам 6232 Азийн хүлэг улс бодлогын
судалгааны хүрээлэнгийн тэргүүн
42-р тойрог /Хэнтий аймаг/
1 Дорждугарын ГАНТУЛГА Монгол Ардын Нам 5841 НАМОХ-ны ерөнхийлөгч
43-р тойрог /Дархан-Уул аймаг/
1 Баагаагийн БАТТӨМӨР Монгол Ардын Нам 6553 УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
44-р тойрог /Дархан-Уул аймаг/
1 Болдын  ЖАВХЛАН Монгол Ардын Нам 6716 МАН-ын Бага хурлын гишүүн
45-р тойрог /Дархан-Уул аймаг/
1 Дамдины ХАЯНХЯРВАА Монгол Ардын Нам 6320 УИХ-ын гишүүн
46-р тойрог /Орхон аймаг/
1 Отгонбилэгийн СОДБИЛЭГ Монгол Ардын Нам 5751 УИХ-ын гишүүн
47-р тойрог /Орхон аймаг/
7 Октябрийн БААСАНХҮҮ Монгол Ардын
Хувьсгалт Нам
4222 УИХ-ын гишүүн
48-р тойрог /Орхон аймаг/
1 Дорждамбын ДАМБА-ОЧИР Монгол Ардын Нам 4725 МАН-ын
Бага хурлын гишүүн
49-р тойрог /Баянзүрх дүүрэг/
1 Дуламсүрэнгийн ОЮУНХОРОЛ Монгол Ардын Нам 7616 УИХ-ын гишүүн
50-р тойрог /Баянзүрх дүүрэг/
1 Жадамбын ЭНХБАЯР Монгол Ардын Нам 11408 УИХ-ын гишүүн
51-р тойрог /Баянзүрх дүүрэг/
1 Батсүхийн САРАНЧИМЭГ Монгол Ардын Нам 8660  

НАМЭХ-ийн холбооны тэргүүн

52-р тойрог /Баянзүрх дүүрэг/
1 Батжаргалын БАТЗОРИГ Монгол Ардын Нам 8985 Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн
53-р тойрог /Баянзүрх дүүрэг/
2 Жалбасүрэнгийн БАТЗАНДАН Ардчилсан Нам 8491 УИХ-ын гишүүн
54-р тойрог /Баянзүрх дүүрэг/
12 Самандын ЖАВХЛАН Бие даан нэр дэвшигч 11029  

Чөлөөт уран бүтээлч

55-р тойрог /Хан-Уул дүүрэг/
1 Даваажанцангийн САРАНГЭРЭЛ Монгол Ардын Нам 6331 УИХ-ын гишүүн
56-р тойрог /Хан-Уул дүүрэг/
1 Цэндийн НЯМДОРЖ Монгол Ардын Нам 9648 УИХ-ын гишүүн
57-р тойрог /Хан-Уул дүүрэг/
2 Лувсанвандангийн БОЛД Ардчилсан Нам 5296 УИХ-ын гишүүн
58-р тойрог /Хан-Уул дүүрэг/
1 Бямбасүрэнгийн
ЭНХ-АМГАЛАН
Монгол Ардын Нам 5688 Мишээл экспо ХХК-ийн ерөнхий захирал
59-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
1 Дамдины ЦОГТБААТАР Монгол Ардын Нам 8043 Сүхбаатар дүүргийн
МАН-ын хорооны дарга
60-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
1 Цэндийн МӨНХ-ОРГИЛ Монгол Ардын Нам 8299 МАН-ын
Бага хурлын гишүүн
61-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
1 Сүхбаатарын БАТБОЛД Монгол Ардын Нам 7340 УИХ-ын гишүүн
62-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
1 Цэдэнбалын ЦОГЗОЛМАА Монгол Ардын Нам 8233 МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
63-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
1 Төмөрбаатарын АЮУРСАЙХАН Монгол Ардын Нам 12704 Чингэлтэй дүүргийн
МАН-ын хорооны гишүүн
64-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
1 Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ Монгол Ардын Нам 6590 Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн
65-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
1 Өлзийсайханы ЭНХТҮВШИН Монгол Ардын Нам 6058 УИХ-ын гишүүн
66-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
1 Даваагийн ГАНБОЛД Монгол Ардын Нам 6844 Чингэлтэй дүүргийн Засаг дарга
67-р тойрог /Баянгол дүүрэг/
1 Агваанлувсангийн УНДРАА Монгол Ардын Нам 9268 Сургалт, судалгаа, PR мониторингийн
стратеги академи ТББ-ын гүйцэтгэх захирал
68-р тойрог /Баянгол дүүрэг/
1 Жамбалын ГАНБААТАР Монгол Ардын Нам 10614  

Сээкл ХХК-ийн захирал

69-р тойрог /Баянгол дүүрэг/
2 Содномзундуйн ЭРДЭНЭ Ардчилсан Нам 7477 УИХ-ын гишүүн
70-р тойрог /Баянгол дүүрэг/
1 Данзангийн ЛҮНДЭЭЖАНЦАН Монгол Ардын Нам 7672 УИХ-ын гишүүн
71-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
1 Цэдэнгийн ГАРАМЖАВ Монгол Ардын Нам 9241 Монполимет ХХК-ийн зөвлөх
72-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
1 Ням-Осорын УЧРАЛ Монгол Ардын Нам 9486 Рояал Академи ХХК-ийн захирал
73-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
1 Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР Монгол Ардын Нам 9577 УИХ-ын гишүүн
74-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
1 Дэндэвийн ТЭРБИШДАГВА Монгол Ардын Нам 8106 УИХ-ын гишүүн
75-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
1 Батбаярын УНДАРМАА Монгол Ардын Нам 9673 Бишрэлт группын ерөнхийлөгч
76-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
1 Хишгээгийн НЯМБААТАР Монгол Ардын Нам 12190

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага