Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ: Би байлдагч байхдаа
2017 оны 1 сарын 5

Image result for батэрдэнэ

МАШ ТОМ УХААНЫГ, ХҮМҮҮЖЛИЙГ, ЁС СУРТАХУУНЫГ СУРСАН

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Би 1982 оны байлдагч. Хэнтий аймгийн төвөөс ачааны машинд сууж цэргийн албанд татагдан Улаанбаатарыг зорьсон. Тэр үед Таван толгойд 1000 цэргийн карантенд байрлаж цэргийн сургалт, бэлтгэлд хамрагдсан. Тэндээсээ Сэлэнгэ дэх Хилийн цэргийн ангид хувиарлагдаж байлаа. Бидний үеийнхэн монгол ахуйдаа өсч хүмүүжин, малын бэлчээрээс цэрэгт мордоцгоож байсан. Цэргийн алба хаасан нь миний амьдралын хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг бөгөөд ихийг сурч мэдсэн он жилүүд байлаа.
Чадварлаг цэргийн дарга нараас амьдралын ухааныг, хүмүүжлийг, ёс суртахууныг, биеийн хөгжлийг сурсан. Цэргийн тангараг өргөсөн үйл явдал бол одоо ч сэтгэлээс минь гардаггүй. Ангийн захирагч, штабын дарга нар маань аранзал тугандаа хүндэтгэл үзүүлж, төрт ёсоо хүндэлж байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байж билээ.
Миний цэргийн дарга нар албандаа мундаг байгаад зогсохгүй бусдад үргэлж өөрөөрөө үлгэр дуурайлал болж, манлайлагч нь байж чаддаг хүмүүс байлаа. Тийм ч учраас би цаашдын амьдралдаа хэрэг болох эрхэм зан чанарыг энэ л хүмүүсээс сурч спортын, улс төрийн салбарт өдий зэрэгт хүрсэн гэж боддог.
Эх орныхоо төлөө тангараг өргөн 18 насандаа олж авсан тэр л хүн чанар, бахархал хүндлэлээр энэ салбарын хамт олонтой эргээд гар нийлэн ажиллаж байгаадаа таатай байна. Энэ мөчид цэргийн алба хаасан дайчин нөхөд, миний дарга нар байсан эрхэм хүмүүс болон одоо Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж буй бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн амжилт хүсье.
Эх сурвалж “Соёмбо” сонин

General Staff of the Mongolian Armed Forces-н зураг.

General Staff of the Mongolian Armed Forces-н зураг.

Бизнес мэдээ
Ярилцлага