ЗХЖШ шинэ дүрмээ хүлээж авлаа
2017 оны 1 сарын 6

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар батлагдсан Монгол Улсын “ЗХЖШ-ын дүрэм”-ийг гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Морин цаг”-т ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа.
Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцлоо.
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа зочид төлөөлөгчид болон бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас санаачлан боловсруулсан батлан хамгаалахын багц хууль өнгөрсөн онд Монгол Улсын Их хурлаар батлагдсанаар Зэвсэгт хүчний эрх зүйн орчин шинэ шатанд гарч, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага ЗХЖШ болон төрийн цэргийн байгуулалын харилцан ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бий болсон”-ыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн “Өнөөдөр шинэ оны түүхэн хуудасны эхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдлын гэрч болж, Монгол Улсын “ЗХЖШ-ын дүрэм”-ийг хүлээн авч байгаадаа ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлж, “ЗХЖШ-ын дүрэм”-ийг богино хугацаанд албандаа хэвшүүлэн, заалт тус бүрийг ёсчлон биелүүлж ажиллах”-ыг ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

General Staff of the Mongolian Armed Forces-н зураг.

Бизнес мэдээ
Ярилцлага