Монголд хамгийн их байдаг нэр Оюунчимэг
2017 оны 1 сарын 6

Хүмүүний заяаг олж төрөхөд дагаж ирээд хорвоогоос буцахад дуурсагдаж үлддэг билээ. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагч ажилтай Н.Хүрэлбаатар 1996 оноос хойш хүний нэр цуглуулж эхэлсэн байна. Анх Багабанди ерөнхийлөгчийг сонгогдоход Томбанди нэртэй хүн байдаг болов уу хэмээн сонирхож үзсэнээс түүний нэр цуглуулах хобби эхэлжээ. Тэрээр нэгэн удаа шилжиж ирсэн хүнээс Хэнбилээ гээд асуужээ. Дуугарсангүй, дахиад асуухад бичиг баримтаа өгч уншаад үз гэсэн гэнэ. Харсан чинь Хэнбилээ гэдэг нэртэй хүн байсан төдийгүй шилжүүлсэн хүн Хэнмэдэхэв гэдэг хүн байж таарсан нь түүний сонин содон нэрийг цуглуулах ажлыг улам зугаатай болгож өгчээ. Монголд 40 мянга орчим нэр бий. Үүний дундаас өвөрмөц содон нэр 1000 гаруй байдаг байна.

Эрхтэний нэртэй хүмүүс

Бөөр, Хамар, Алаг нүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай

Хоол ундны нэртэй

Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс

Үйл үг орсон нэртэй

Энэхайчив, Байв, Боль,

Өгүүлбэрийн шинжтэй

Майгарав, Биирлээ, Хэнмэдэхэв, Отгонбиз, Дүүдагуул, Хүндөргүүл

Тааруухан нэртэй

Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Шалбааг, Чалчаа

Аятайхан нэртэй

Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан

Овог нэр нь хоёулаа содон нэртэнгүүд

Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо,
Хөнгөнцагааны Нимгэнцагаан,
Төмөрцоожийн Гантүлхүүр,
Хэнбэгийн Нэргүй

Ах дүүсээрээ содон нэртэнгүүд

Тухайлбал Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан
Бормагнай, Боргилмагнай, Бэхмагнай, Бэрхмагнай, Түмэнмагнай

Нэг гэр бүлийн содон нэртэнгүүд

Цагаанхүү Ягаанхүү гэдэг эхнэр нөхөр хоёр байна. Дорноговь аймагт нөхрийг нь Ухна, эхнэрийг нь Ямаа гэж байдаг. Мөн Хэнчбиш, Мэдэхгүй гэсэн эхнэр нөхөр хоёр байдаг байна. Яаралтай түргэн тусламжийн төв 103-т нягтлан хийдэг
Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар- Хамгийн урт нэртэй

Зөвхөн Монгол үг орсон урт нэртэнгүүд

Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Энхтөгөлдөрбаясгалан, Найманзууннандинцэцэг,
Уламундрахтуяа,
Уулынягаанцэцэг

Богино нэртэнгүүд

Аз, Оч, Од, Үр, Иш, Яа

Өвчнөөс ороохоос сэргийлж өгсөн нэр

Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол гэх мэт байдаг гэнэ. Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол
гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа, Тавантив, Овоохой гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

Оюунчимэг 13,198
Алтанцэцэг 13,170
Энхтуяа 11,994
Батбаяр 11,498
Эрдэнэчимэг 11,374
Болормаа 11,144
Ганболд 11,083
Отгонбаяр 11,080
Бат-Эрдэнэ 10,862
Наранцэцэг 10,805
Лхагвасүрэн 10,611
Оюунцэцэг 10,466
Ганбаатар 10,359
Баярсайхан 10,181
Нарантуяа 9,877
Ганзориг 9,726
Батжаргал 9,443
Нэргүй 9,443
Энхжаргал 9,426
Батсайхан 9,059

Бизнес мэдээ
Ярилцлага