Дэлхийн хамгийн хүйтэн хот УЛААНБААТАР
2017 оны 1 сарын 10

Tusgaar.mn I Тусгаар Монголын Мэдээ-н зураг.

Эх дэлхий дээр өвөлдөө хамгийн хүйтэн байдаг нийслэлүүд нь ОХУ-ын Москва, Исландын Рейкьявик гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл жилийн турших агаарын дундаж хэмээр хэмжүүр хийхэд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр Улаанбаатар хот тодорчээ. Норвегийн цаг уурын хүрээлэнгээс гаргасан энэхүү мэдээллийг 1-р сарын 9-нд Чөлөөт Европ радио станцынхан нийтэлсэн байна. Жагсаалтыг гаргахдаа жилийн дундаж агаарын хэмийг Цельсийн хэмжүүрээр үзүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын агаарын хэм нь Цельсийн -2,4 байгаа нь дэлхийд цор ганц хасах хэмтэй нийслэл болгожээ. Манай дараа Исландын Рейкьявик, Казакстаны Астана хотууд орж байна. Харин хойд хөршийн нийслэл Москва хот Цельсийн +5 хэмээр 4-рт бичигджээ.

Бизнес мэдээ
Ярилцлага