С.Мөнхчулуун: Итгэлцэл, эв нэгдэл хариуцлага зөвлөлгөөнд сонордуулсан УРИАЛГА
2017 оны Marchын 17

НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-ын МАН-ын Бүлгийн дарга, Нийслэлийн Монгол Ардын намын дэд дарга С.Мөнхчулуун Итгэлцэл, эв нэгдэл хариуцлага зөвлөлгөөнд сонордуулсан уриалгыг хүргэж байна.
УРИАЛГА
Юуны өмнө МАН-ын идэвхтэн сонгуультнууд, нийт намын гишүүд дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр бид өнгөрсөн жилүүдийнхээ ялалт амжилтыг дүгнэн цэгнэж, намын гишүүдийнхээ урам зоригийг сэргээсэн үр дүнтэй зөвлөгөөн хийлээ. Ингээд Нийслэлийн МАН-ын хорооны 152 үүрийн 50000 гаруй гишүүдийг төлөөлж зөвлөлдсөн Зөвлөгөөнөөсөө уриалга гаргаж нийт МАН-ын гишүүд, сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд, дэмжигчиддээ хүргэх гэж байна.
Итгэлцэл: МАН-ын гишүүд дэмжигчидээ !
– Та бид Монголын Ард түмэн, намын гишүүдийнхээ итгэлцэлийн хүчээр өнөөгийн ялалт, амжилтад хүрч чадсан билээ. Ардын намд итгэж байгаа ард түмний итгэлийг алдалгүй дааж, сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллацгаая.
Эв нэгдэл: МАН-ын шат шатны удирдлагууд, идэвхтэн сонгуультнуудаа !
– Бид өнгөрсөн жилүүдэд дугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж, эв нэгдлийг эрхэмлэж чадсанаар, Улс эх орноо хөгжил, дэвшилд хүргэх зүтгүүр нь болж ажиллах эрхэм, хариуцлагатай үүргийг хүлээгээд байна. Иймд МАН-ын удирдлагууд, идэвхтэн, сонгуультан та бүхэн эв эеийг хичээн ажиллаж, нэгэн зорилго, нэгдмэл бодлогын хүрээнд ирээдүйн их үйлсийг манлайлан ажиллацгаая.
Хариуцлага: МАН-аас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтнууд, сонгуультнууд болон МАН-ын хүний нөөцөөс төрийн албанд шилжин ажиллаж буй төрийн албан хаагчидаа!
– Иргэдийн итгэл, намын гишүүдийн итгэлцэл, хамт олон, журмын нөхдийн эв нэгдлийн хүчээр сөрөг хүчнээс эрх баригч хүчинд шилжин улс орноо хямралаас гаргах түүхэн үүргийг биелүүлэх гэж буйгаа манай намын гишүүд ухамсарлан, байгууллага хамт олон, иргэн бүр дотооддоо сахилга харуцлагаа чангатган, МАН-ын нэр хүндийг өндөрт өргөж, Ялалтын буухиаг үргэлжлүүлэе хэмээн уриалж байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага