Хятад худалдаачид “гурамсал”-ын холбоо болж тагнуул туршуул хийдэг байжээ
2018 оны Octoberын 29

Хятадын тагнуулын алба ХХ зууны эхнээс Монгол улсыг тасралтгүй тагнасаар эдүгээ хүрлээ

Хэрэв түүх сөхвөл, Хятадын тагнуулын алба ХХ зууны эхнээс Монгол улсыг тасралтгүй тагнасаар эдүгээ хүрлээ. Өнгөрсөн зууны эхээр “Гурамсал”, “Цагаан сараана”, “Газар тэнгэр”, “Ах дүүс”, “Гэзэггүйчүүд” гэх мэт тагнуулын олон бүлгийг үүсгэн байгуулж Монголчуудыг тагнаж хагарган бутаргаж ирсэн байдаг. Эдгээр бүлгийн дотроос хамгийн олон гишүүнчлэлтэй тагнан турших хорлон сүйтгэх бүлэг бол “гурамсал”.

Хятад худалдаачид “гурамсал”-ын гол цөм болж ажилладаг байсан юм. Олноо өргөгдсөн монгол улсын үед 100 мянган хятад худалдаачид монгол орноор хэрэн хэсэж явдаг байжээ. Тэдний олонхи хятадын тагнуулын мэдээллийн нууц эх сурвалж болдог байсан. Хятадын нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцын өөрчлөлт, хувиралтыг дагаад тагнуулын нууц бүлгүүдийн нэр хаяг нь ч солигдож ирсэн. Ардын засгийн жилүүдэд манай улсын эсрэг “Урам зориг хөгжүүлэх нийгэмлэг”, “Их азийн бүлэг” гэх зэрэг японы тагнуулын халхавчийн байгууллагуудын нэр хаягийг зээлдэн хятадын тагнуулууд БНМАУ-ыг тагнах ажиллагаа явуулдаг байв. БНХАУ 1949 онд байгуулагдсаны дараагаар манай нам, засаг 1954 оны эцсээр улсын хилийг найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн хил болгон зарлаж, Цэргийн яам, Дотоод яамыг 90 гаруй хувиар цомхотгон нэгтгэж, хилийн цэрэг, хилийн хамгаалалтыг татан буулгасныг далимдуулан энэ зай сиймхийгээр 50-иад онд хятадын тагнуул туршуулууд олон арваараа манай нутагт чөлөөтэй шургалан орж тархан суурьшдаг болсон юм.

50-иад он, 60 оны эхээр манай улсын баруун хилээр хятадын цэрэг, тагнуулын салбар цөмрөн орж ирж нутгийн ард иргэдийг хөөн зайлуулж газар нутгийг эзлэн сууж, шаардлага тавьсан аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийг баривчлан зоддог хэрэг явдлыг удаа дараа гаргаж, хил орчмын нөхцөл байдлыг хурцатгаж байсан. Хятадуудтай харилцан зодолдвол түүгээр шалтаглан цэргийн мөргөлдөөн, хэрэг будлиан үүсгэхэд бэлэн байсан бөгөөд тийм шалтаг олгохгүйн тулд манай аюулаас хамгаалах, тагнуул, хилийн төлөөлөгчид номхон хүлцэнгүй байж, хятадын цэрэг цагдаа тагнуулынхны зодуурыг тэсвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байв. Хятадуудад зодуулснаас манай аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийн олон арван офицер, ахлагч, ажилтнууд гэмтэж бэртжээ. Баруун хилд цөмрөн орж ирсэн хятадын цэргийн тагнуулын салбар манай нутаг дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 1960, 61 оны байдлаар монголын нутагт тагнах ажиллагаа явуулах үүрэг бүхий 100 туршуулаас бүрдсэн маш нууц сүлжээ байгуулчихсан нь илрэв. БНМАУ-ын засгийн газар хятадын коммунист намын тэр үеийн эрх баригчдын дотоод зөрчил тэмцэл туйлдаа хүрсэнийг харгалзан үзэж, мөн социалист хятад улсын нэр хүндийг дэлхий дахинаа унагахгүй байх үүднээс энэ тагнуул туршуулын асуудлыг олон нийтэд зарлан мэдээлэхгүйгээр чимээгүйхэн өнгөрч, харин тэднийг гүйцэтгэх ажлын шугамаар нутаг орноосоо хөөн зайлуулаад орхисон байдаг.

Хоёр орны харилцаа үндсэндээ хаалттай байсан 60-аад оны эцэс 70, 80 онуудад “тэрс үзэлтэн”, “соёлын хувьсгалд өртөгсөд”, “чөлөөт амьдрал эрэгчид”, “улс төрийн оргодол” гэх мэт нэр хаягаар тагнуул туршуулаа Монгол улсад нэвтэрүүлдэг байсан. Түүнээс гадна 60-аад онд Улаанбаатар хот дахь хятад иргэдийн зөвлөл, хятад арван жилийн сургууль, хятад эмнэлэг, хятад ажилчдын клуб зэрэг байгууллагууд монголыг тагнан турших, Мао Зэдуны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, соёлын хувьсгалыг монголд өрнүүлэх үйл ажиллагаа явуулах бааз суурь түшиц газар болж хувирсан. Мөн Улаанбаатар дахь хятад иргэдийн үүсгэн байгуулсан хувийн жижиг үйлдвэр, засварын газар, дэлгүүр мухлаг гуанз, ахуй үйлчилгээний цэг салбарууд зарим тохиолдолд хятадын тагнуулын ажиллагааг эвээн тэтгэх, хаацайлан хамгаалах үүрэг биелүүлдэг болсон билээ. Хятадын тагнуулын байгууллагын монгол орныг тагнасан хэрэг явдлыг зэрвэсхэн гүйлгэж харвал өнгөрсөн ХХ зуун бол өмнөдийн Монгол улсын эсрэг явуулсан нууц тэмцлийн он жилүүд байсан болно. Энэ тэмцлийн гол зорилго тагнуулын аргаар монголыг эзлэх явдал байсныг баримтууд харуулдаг. ХХ зууны төгсгөл 90-ээд оноос “Хятадын олон улсын соёлын солилцооны төв”, мөн пүүс компани бизнес, хувийн хэргээр зорчигчид зэрэг халхавчаар хятадын тагнуулчид Монгол улсыг тагнан турших, түүгээр үл барам монголын төрийн бодлогод нөлөөлөх зорилгоор манай зарим иргэнийг элсүүлж монголчууд биднийг хэтэрхий басамжлах болсон юм.

илүү дэлгэрэнгүй үргэлжлэлийг  ЭНД дарж уншина ү

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага