“Spar” 2020 он гэхэд Монголд 60 салбар дэлгүүрээ нээнэ
2017 оны 8 сарын 10

Нидерландын Spar International компани Монголын Макс групптэй байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд Монголд хүнсний жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээ анх удаагаа нээхээр төлөвлөж байна. Уг гэрээний хүрээнд 2020 он гэхэд Spar International Монголд 60 хүртэлх тооны салбар дэлгүүрээ нээх ажээ. Макс-тай байгуулсан түншлэлийн гэрээгээр дамжуулан Монголын зах зээлд хөл тавих гэж байгаадаа Spar баяртай байна” гэж Spar International компанийн захирал Тобиас Вашмухт ярьж байна. Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте Улаанбаатар хотноо айлчлах үеэр тус хоёр компани хамтран ажиллахаар болсныг зарласан юм.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага