Эйр 360 агаарын замын төсөл хэрэгжиж эхэллээ
2017 оны Augustын 31

Оюуны Ундраа групп дэлхийд салбартаа тэргүүлэгч Австри улсын Доппельмайер групптэй хамтран нийтийн тээврийн шинэ хэлбэр болох Эйр 360-Улаанбаатар агаарын замын Кабелькар төслийн хѳрѳнгѳ оруулалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсѳл нь байгаль орчинд ээлтэй шилдэг технологийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой төсөл юм байна. Эйр 360-Улаанбаатар агаарын замын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2018 оны 2-р улиралд дуусган ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт нь Хотын төвөөс Зайсан чиглэлийн 3 км агаарын замыг 8 минутанд туулах, 1 цагт 3000 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна. Уг төсөл нь зөвхөн хотын төвийг Зайсантай холбоод зогсохгүй цаашлаад Зайсан-Богд Уул, Богд Уул-Манзуширийн хийд чиглэлийн гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжих ба аль болох хямд тарифтай, шинэлэг ѳндѳр чанартай технологиор иргэдээ зорчуулахыг эрхэмлэж байгаа бѳгѳѳд зорчих тасалбарын хувьд одоогоор тодорхойгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага