Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалт болно
2017 оны 8 сарын 31

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна.
Энэ үүднээс “Фронтиер” /info@frontier.mn/ үнэт цаасны компанитай хамтарч ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт зохион байгуулахаар бэлтгэлээ хангалаа.
Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харьяа салбарын байдал, цаашдын төлвийг хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ.
Олон нийтэд нээлттэй чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.

Холбоо барих утас: 7011-9999

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага