Цементийн галзуурсан үнэ буурч, тогтворжиж байна
2017 оны 9 сарын 11

Барилга байшин барихад “талх” шиг хэрэглэгддэг гол шаардлагатай материал “цемент”-ийн үнэ ханш өнгөрсөн 6, 7 дугаар сард огцом өсч 1 тонн нь 250,000 төгрөгт хүрч салбарынхныг нэлээд сандаргаж байсан. Харин 8 дугаар сараас хойш үнэ буурч, харьцангуй тогтворжиж эхлээд байна. Үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь “Хөтөл”, “Налгар Түшиг” үйлдвэрүүд түр зогсож, төмөр замаар бусад үйлдвэрүүдээс цемент орж ирэхгүй саатсанаас болж хомсдол үүссэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа.

 

Монгол Улсын цементийн нийт хэрэгцээг “Хөтөл”, “Монцемент”, “Мак Евроцемент”, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” зэрэг цементийн үйлдвэрүүд хангаж байгаа. Ингэхдээ Улаанбаатар хот руу “Хөтөл”, “Монцемент”, “Мак евроцемент”-ийг төмөр замаар, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” үйлдвэрийн цементийг автомашинаар тээвэрлэж байгаа юм.

Цементийн импортын татварыг нэмэгдүүлснээс хойш БНХАУ-аас импортлох цементийн урсгал ерөнхийдөө зогссон. Одоогоор цементийн үнэ үйлдвэр дээрээ 1 тонн нь 150 орчим мянган төгрөг байгаа чүүн дээр Улаанбаатар хүртэлх тээвэр, ачилт, буулгалт, агуулахын зардал нэмэгдэж барилгын зах, худалдааны төвүүдэд 167,500-190,000 төгрөгийн үнэ ханштай байна.

Борлуулж буй үнэ ханшийг өнөөдрийн дүнгээр авч үзвэл 1 тонн цемент Гурвалжин 44 зах – 175.000, 100 айл, 32 орчимд – 190.000, Хангай зах – 180.000, Цайз зах – 190.000, Барилгачин групп – 167.500 төгрөгийн үнэ ханштай байна.

100 айл, Хангай, Цайз захуудын хувьд Төмөр замаас зах хүртэлх тээврийн зардал нэмэгдсэнээр харьцангуй үнэтэй болдог аж. Захуудын хувьд НӨАТ-тай, НӨАТ-гүй үнэ гэж ялгаатай байх бөгөөд ихэнх худалдаа эрхлэгчид Е-баримт өгдөггүй юм байна. Харин “Барилгачин групп”-ийн хувьд цементийн үйлдвэрүүдийн гэрээт борлуулагч учир үнийг тогтвортой байлгаж, өсгөдөггүй, Е-баримттай худалдаалдаг гэж байлаа. Мөн нэмж мэдээлэхэд, цементийг Barilgachin.mn сайтаар захиалан, хүргүүлэх боломжтой болжээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага