“Мөнгө-Баялаг-Санхүү” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ
2017 оны 10 сарын 12

Эдийн засгийн судалгаа шинжилгээ бүхий “Мөнгө-Баялаг-Санхүү” сэтгүүлийн хоёр дахь дугаар уншигчдын гарт хүрч байна.  Монголбанкнаас санаачлан эрхэлж буй уг сэтгүүл нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад эрдэмтэн судлаачдаас дэвшүүлсэн бүтээлүүдийг эмхтгэн олон нийтэд хүргэж байна. Улирал тутамд хэвлэгдэж буй уг сэтгүүлийн хоёрдугаар дугаараас уншигч та мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө, банк хоорондын хүүний коридор, алтны зах зээлийн төлөв, дунд хугацааны чиг хандлага, гадаадын банкны хөрөнгийн хэмжээг оновчтой тодорхойлох нь гэх мэт сэдвүүдийн хүрээнд олон сонирхолтой судалгаануудын бүтээлүүдээс хүлээн авч уншина уу. Сэтгүүлийг эрхлэн гаргахад Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль, Санхүү Эдийн засгийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран ажиллаж байгаа ба судалгааны болон мэргэжлийн байгууллагууд, хувь хүмүүс өргөнөөр оролцох боломжтой юм.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага