Монгол банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг ёслол төгөлдөр угтлаа
2017 оны 10 сарын 16

 

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк “Санхүүгийн боловсрол” аяныг 3 сарын турш хэргэжүүлэх юм. Аяны эхний сарыг “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулж байгаа бөгөөд жил бүрийн 10 сарын 31-ны өдрийг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол улс мөн энэ өдрийг угтаж нийт банк санхүүгийн байгуулагуудтай хамтран иргэд олон нийтийг оролцуулан нээлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Цаашид тус өдрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилгоор ХБНГ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монгол банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байхаар боллоо.

Монгол банкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн хэлэхдээ “Монгол улс олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулгын хүрээнд явагддаг. Энэ жилийн хувьд хүүхэд, залуучуудад хуримтлалын ач холбогдолыг түлхүү чиглүүлж байгаа би олон өгөөжтэй хийгдэхээр төлөвлөж байгаа” хэмээн хэллээ.

ХБНГУлсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел хэлэхдээ: “Хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзлийг нэсэгдүүлэх нь санхүүгийн боловсролд чухал ач холбогдолтой бөгөөд хүүхэд залуус ирээдүйн мөрөөдлөө биелүүлэхэд боломж бүрдүүлдэг” гэв.

Мөн энэ үеэр Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн Төв Азийн бүсийг хариуцсан захирал Ульрих Кийнитц “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хамтран зохион байгуулсанаар бид иргэдэд, банкуудад, Монгол улсад үр өгөөжтэй нэгэн сайхан уламжлал тогтоохыг зорьж байна. Цаашид “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг нутагшуулахын тулд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Бид Монголбанк, Монгол Банкны холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн тул энэхүү зорилгод хүрч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. хэмээсэн юм.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолбол: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулах. Энэ үеэр сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтрийг бэлэглэх бөгөөд энэ дэвтэр нь өсвөр насныхан мөнгөө зөв зарцуулж сурахад бодитой дэмжлэг болно.үүний зэрэгцээ Монгол банк, Хадгаламжийн банкны ОУ-ын хамтын ажиллагааны сангаас сургалтанд оролцсон нийт сурагчдад хуримтлал үүсгэж эхлэхэд нь хуримтлалын авдар бэлэглэх юм.

 

 

 

 

С.Төгс

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага