Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн жилийн уулзaлтад Монголбанк оролцлоо
2017 оны 10 сарын 17

Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2017 оны жилийн уулзалт 10-р сарын 10-15-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд цугларан дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал, олон улсад өрнөж буй гол үйл явдлууд, дэлхийн санхүүгийн тогтолцооны нөхцөл байдлын талаар хэлэлцдэг бөгөөд гишүүн орнуудын төв банк болон сангийн яамны төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд ч оролцдог. Энэ удаагийн жилийн уулзалтад Төв банкийг төлөөлж Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг оролцов.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага