ОУВС-ГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН OЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
2017 оны 11 сарын 10

Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын тѳлѳѳлѳл 2017 оны 11-р сарын 8-9-ний ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн офисийн (IMF Office for Asia and Pacific) 20 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцов. Энэхүү нэгж нь Азийн бүс нутаг дахь ОУВС-гийн гол гүүр бѳгѳѳд судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа болон сургалт хѳгжлийн ажлыг зохион байгуулдаг юм.

Тус үйл ажиллагаанд Азийн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид цугларан бүс нутгийн тогтвортой бѳгѳѳд хүртээмжтэй ѳсѳлт, цаашид тулгарч байгаа сорилтуудын талаар бүлэг хуралдаануудыг ѳрнүүллээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан мэндчилгээний үг хэлж, ойн дурсгалын зүйлийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардад гардуулав.

Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон Японы хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага