Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон
2017 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд  сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх онд 8.0 хувьтай гарч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьсан гэж Сангийн яам үзэж байна. Засгийн газар энэ үзүүлэлтийг 2020 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага