С.Мөнхчулуун 12-р хорооны оршин суугчдын гомдлын дагуу ажлын хэсэг байгуулсан байна
2017 оны Novemberын 17

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу Саппорогийн автобусны буудал, 2-р байрны орчимд архидан согтуурах, биеэ үнэлэх явдал гарч буйг таслан зогсоох зорилого бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг Даргын А/805-дугаар захирамжаар байгуулсан байна. Тус ажлын хэсгийг тус тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунаар ахлуулсан бөгөөд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн халамжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, СХД-ийн ЗДТГ, БГД-ийн ЗДТГ-ийн мэргэжилтэн, улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Дээрх ажлын хэсэг хуралдаж Ажлын хэсгийн ахлагч С.Мөнхчулуун СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгах, дүгнэлт хийх цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:
-Саппоро орчимд байгаа CITY TOILET-ийг тогтмол ажиллагаанд оруулах, олон нийтэд үйлчлэх боломжийг бүрдүүлэх;
-СХД-ийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлын стандартын хангалт, ТҮЦ-ээс зөвшөөрөлгүй, шагийн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах явдлыг таслан зогсоох;
-Архи согтууруулах ундаа худалдаж байгаа цэгүүдийг шалгах;
– Биеэ үнэлэгчдийн зүй бус үйлдлийг таслан зогсоох, хяналт тавих, Цагдаа олон нийтийн, эргүүлийн ажлыг сайжруулах;
-Гурвалжингийн гүүрний баруун, зүүн талд зогсож байгаа тээврийн хэрэгслийг эмхлэн цэгцлэх зэрэг асуудлуудар санал боловсруулж 11 сарын 23 ны дотор танилцуулах үүрэг даалгаврыг мэргэжлийн байгууллагуудад өглөө.
Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг СХД-ийн 12 дугаар хороонд хийхээр төлөвлөсөн байна.

One thought on “С.Мөнхчулуун 12-р хорооны оршин суугчдын гомдлын дагуу ажлын хэсэг байгуулсан байна

  1. зочин

    сэлэм эргүүлэгчийн ах нь СонгинохайРХАНД ОЧИЖ СЭЛЭМ ЭРГҮҮЛЭХ НЬ ДЭЭ НОВШ ЧИНЬ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага