МАН-ЫН ДАРГААР У.ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОГДЛОО
2017 оны 11 сарын 22
Зураг
МАН-ын XXVIII Их хурал хоёр өдрийн турш хуралдаж намынхаа дүрмийг шинэчилж, өнөөдөр  21.40 минутад 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тус намын  15 дахь даргаар Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав.
МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд төлөөлөгчид аймаг, дүүргээрээ хуваагдан санал өгөв. У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63,1 хувь буюу 775 хүний санал авсан бол Д.Хаянхярваа 36,9 хувь буюу 451 хүний санал авав.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авсныхаа дараа төлөөлөгчдөд хандаж үг хэлэв.
Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага