АЗХ-Г С.ЭРДЭНЭБОЛД ТЭРГҮҮЛНЭ МОНГОЛЫН МЭДЭЭ УЛС ТӨР
2017 оны 11 сарын 22
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг тодруулах нээлттэй санал тооллого өчигдөр боллоо.
Санал тооллогын дүнгээр хамгийн өндөр санал авсан С.Эрдэнэболд тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдов. АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар аравдугаар сарын 29-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулсан. Санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгснөөс 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхийн санал авч, АЗХ-г удирдахаар болов.
Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдсөн Ж.Сугарсүрэн 1482,85 оноо, Э.Өлзийбаяр 1567,35 оноос авч, Э.Өлзийбаяр нийслэлийн АЗХ-г тэргүүлэхээр боллоо. Шинээр сонгогдсон АЗХ-ны Ерөнхийлөгчийг ирэх сарын 4-нд болох Ардчилсан залуучуудын холбооны Үндэсний чуулганаар батламжлах юм.
Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага