В.Путин, Асадтай уулзаж ойрын хугацаанд ялалтын цэг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ
2017 оны 11 сарын 22

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай өнөөдөр Сочи хотноо уулзаж цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр В.Путин  2015 оны 8 дугаар сараас эхлэнэ Сирид явуулж буй алан хядагчдын эсрэг тэмцэлд ойрын хугацаанд ялалтын цэг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Путин: Би Сирийг том Сталинград болгож хувиргана

“Ойрхи Дорнод, Сири, дэлхийн бусад бүс нутагт үл ойлголцол, бэрхшээл хангалттай оршиж байгаа ийм үед алан хядагчдын голомт энд тэнд үлдэж, үе, үе цогших нь ойлгомжтой. Гэхдээ гол үндсийг нь таслах ажиллагаа тун удахгүй дуусах болно. Яагаад гэвэл бид үүнийг аль хэдийнэ шийдчихсэн” гэж В.Путин онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр ОХУ-ын армийн Сирид явуулах ажиллагаа дуусахад ойртож байгаа гэдгийг батлан хэлсэн байна.

Асад поблагодарил россиян за помощь Сирии на встрече с Путиным…

#Путин объявил о скором завершении военной операции в СирииАсад поблагодарил россиян за помощь Сирии на встрече с Путиным в Сочи

Posted by Владимир Путин сегодня on Tuesday, November 21, 2017

Б.Асад Сочид Батлан хамгаалахын сайд, Жанжин штабынхаа даргатай хамт ирсэн бөгөөд В.Путинтэй уулзах үед нь тэд хамт байлцсан байна. В.Путин өөрийнх нь тодорхойлсноор “Сирийг аврахад голлох үүрэгтэй оролцсон хүмүүс” болох БХЯ-ны сайд С.Шойгу тэргүүтэй цэрэг дайчдын төлөөллийг Б.Асадад танилцуулж, Б.Асад хариуд нь “Оросын армийн дэмжлэггүйгээр Сири улс улс шиг улс байж чадахгүй байсан” хэмээн талархал илэрхийлжээ.

Related image

Putin and Assad held talks in Sochi

Assad makes a surprise visit to Sochi to hold talks with Putin – here’s what the pair discussed during a meeting, that lasted 4 hours, according to a Kremlin spokesperson.READ MORE: on.rt.com/8spv

Posted by RT Play on Tuesday, November 21, 2017

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага