Улс тунхагласаны 93 жилийн баярын өдрийг тохиолдуулан алба хаагчиддаа шагнав
2017 оны 11 сарын 24

Улс тунхагласаны 93 жилийн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хуулийн зөвлөх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Батсүх хугацааны “Ахмад” цолоор, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Давгадорж, нисэх төхөөрөмжийн бүлгийн дарга, ахлах ахлагч Г.Түмэнбаяр нар “Дэслэгч” цолоор шагнагдлаа. Мөн “Баярын бичиг”-ээр ахлах ахлагч Д.Цэрэнбат, “Сайшаалын үнэмлэх”-ээр ахлах ахлагч Ц.Бямбасүрэн, “Албаны төлөө” 1,2,3 дугаар зэргийн тэмдгээр нийт 14 алба хаагч шагнагдав. Нийт шагнал хүртсэн алба хаагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Аврах Тусгай Анги-н зураг.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага