ДЭЛХИЙН БАНК МОНГОЛД 120 САЯ АМ.ДОЛЛАР ӨГНӨ
2017 оны 12 сарын 1

Өрийн тогтвортой байдлыг сэргээж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар авч буй Монгол Улсын арга хэмжээг дэмжин 120 сая ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн банкнаас шийдвэрлэснийг манай улсад суугаа тус банкны суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.  Энэхүү шийдвэрийг Дэлхийн банкны  захирлуудын зөвлөл хуралдаж гаргажээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ‘Тус хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд нь оруулахад чиглэсэн Засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм” хэмээн онцолсон байна.  Энэхүү 120 сая ам.долларын дэмжлэг нь  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах арга хэмжээ бололтой.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага