Монголбанкны ерөнхийлөгч асан Золжаргал эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах аюултай Хятадын төв банктай юаны своп хийсэн тухай
2017 оны Decemberын 2

Төгрөг устаж Юаниар тооцоо хийх цаг ирсэн үү…..

Монголбанкны Золжаргал ерөнхийлөгч байхдаа Хятадын төв банктай юаны своп хэлцэл гээчийг хийснийг бүгд мэдэж байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ нь Монголын төв банк Хятадын төв банкинд 5 их наяд төгрөг өгч, оронд нь 15 тэрбум юань авсан явдал юм байна. Монголын төв банк авсан юаниа доллар болгон солиулж, тэр доллараа бүгдийг нь төгрөгийн ханшийг хамгаалахад зориулж зарж дуусгачээ. 2017 онд уг наймаа буцаж Монголчууд авсан юаниа, Хятадууд авсан төгрөгөө буцааж өгөх ёстой байв. Хятадууд авсан 5 их наяд төгрөгөө огт ашиглаагүй дансанд хэвтүүлж байсан гэнэ. Харин Монголчууд авсан 15 тэрбум юаниа бүгдийг нь зараад дуусгасан, буцааж өгөх мөнгө байхгүй тул энэ хэлцлээ дахиад 5 жил сунгая гэж гуйсныг хэвлэл мэдээллээр хангалттай ярьсан. Хятадууд хариуд нь “15 тэрбум юаниа бид буцааж авахгүй 5 жил сунгая, гэхдээ бид өөрсөддөө авсан 5 их наяд төгрөгөө тэгвэл ашиглая” гэсэн нөхцөл тавьсан бололтой. Мэдээж Хятадууд ингэх нь аргагүй. Ингээд 2017 онд Монгол улсад Хятадын хоёр том банк болох Банк оф Чайна, Ай-Си-Би-Си нар салбараа нээх гээд хүлээж байгаа. Энэ хоёр банк салбараа нээмэгц Хятадын төв банкнаас эдгээр банкуудад 5 их наяд төгрөгийг шилжүүлнэ. Монголын нийт мөнгөний хэмжээ 10 их наяд төгрөг байдаг тул нэмээд 5 их наяд төгрөг хэвлээд өгчихөөр манай улс яаж сүйрэх нь ойлгомжтой. Инфляци 50, магадгүй 100 хувь хүрнэ гэж зарим эдийн засагч нар үзэж байгаа гэнэ. Төгрөгийн ханш үнэгүйдэж зүгээр цаас болж хувирах үед монголын банкууд дампуурч харин бид нар хятадын банкуудтай юаниар л тооцоо хийхээс өөр аргагүй болно. Ингээд манай улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдах аюул бий болж байгаа юм байна.

One thought on “Монголбанкны ерөнхийлөгч асан Золжаргал эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах аюултай Хятадын төв банктай юаны своп хийсэн тухай

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага