Хөгжлийн банк зээлийн хүсэлтийг цахимаар авч байна
2017 оны 12 сарын 5

Хөгжлийн банкнаас санхүүжилт авах хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагууд www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан зээлийн хүсэлтээ илгээх боломжтой боллоо. Ингэснээр зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа илүү хялбар болжээ. Тодруулбал Хөгжлийн банкнаас санхүүжилт авах хүсэлтэй бизнес эрхлэгч зээлийн хүсэлтээ цахимаар илгээж, санхүүжилт олгох боломжтой эсэх хариуг цахимаар авах юм. Одоогийн байдлаар 50 орчим аж ахуйн нэгж цахим системд хандан өөрсдийн боловсруулсан төсөл, хөтөлбөрт санхүүжилт хүссэн байна.

Хөгжлийн банк нь дараах үндсэн шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ

  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн
  • Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай
  • Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн
  • Эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд чиглэсэн
  • Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон
  • Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан
  • Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ
  • Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага