Өөрийн цэргийг тэжээхгүй бол нэгэн цагт бусдын цэргийг тэжээнэ
2017 оны 12 сарын 5


Саяхан багш нар ажил хаялт зохион байгуулаад улс орон даяар дуулиан болсон тэр үед 10 жилийн минь багш байсан нэгэнтэй таарч, хууч хөөрч хэсэг суув. Гэтэл багш маань: “Би танай цэргийнхэнд атаархдаг шүү, тэр хувцас, хангалтууд гээд улсаас олон зүйлийг өгдөг, тэгээд та нар яг юу хийдэг юм бэ?”….
Тэгэхэд нь би “Багшаа улс маань өөрийн цэргийг тэжээхгүй л бол нэгэн цагт бусдын цэргийг тэжээх болно шүү” гэж хэлэхэд надаас “Ямар утгаар ойлгох ёстой үг вэ?” гэж байна. Би ч “Шууд утгаар” гэж хариулсан бөгөөд багш маань ч эргээд уучлал гуйсан юм.
Эх орныхоо аюулгүй байдлын баталгаа болж яваа эгэл цэргүүд, энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудаа бид хүндэлж, тэднийгээ хайрлахгүй байж болно гэж үү? Жаахан бүдүүлэгдүүгээр хэлвэл “Цустай толгой, сэвстэй гүзээг нь хамгаалж яваа цэрэг эрсээ хайрлахгүй байж болохгүй шүү дээ”.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага