Назарбаев 18 компаниас офшорт нуусан 12,5 тэрбум ам.долларыг эргүүлж авчрахыг шаардлаа
2017 оны 12 сарын 7

Казахстаны 18 компанийг гадаадад байршуулсан их хэмжээний баялгийг эх орондоо эргүүлэн авчрахыг тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр шаардсан тухай Tengrinews.kz мэдээллээ.

Телевизийн сувгаар олон нийтэд хандаж үг хэлэхдээ Назарбаев “хэрвээ засгийн газар үүнийг гүйцэтгэж чадахгүй бол өөрийн биеэр оролцоно” гэжээ.

Тэр “Казахстаны 18 компанийн хилийн чанадад байршуулсан мөнгө 12,5 тэрбум ам.доллар болоод байна. Энэ мөнгө манай эдийн засагт үйлчлэх ёстой” гээд “Төр засаг та бүхэнд энэ мөнгийг олох боломжийг бий болгож өгсөн. Гэтэл та нар үүнийгээ Казахстанаас өөр газарт нууж байна. Одоо хангалттай!” хэмээн ууртайгаар ярьжээ.

Тэдгээр компаниуд “Тенгизшевройл” – 4,5 тэрбум доллар. “КазМунайГаз” – 3 тэрбум доллар. “РД “КазМунайГаз” – 2 тэрбум доллар. “Азиатский газопровод” – тэрбум доллар. Газопровод “Бейнеу – Шымкент” – 100 саяыг гэх мэтээр гадаадад байршуулжээ.

Назарбаев өмнө нь 2001 ба 2014 онд хоёр удаа Казахстанаас гадна байрлуулсан мөнгийг эргүүлэн авчрахад шийтгэл үзүүлэхгүй өнгөрөх өршөөлийн хугацаа зарлаж байсан аж.

gereg.mn

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага