НҮБ-ын Байгаль орчны III хурлаас “Бохирдолгүй ДЭЛХИЙ” санаачилга дэвшүүллээ​
2017 оны 12 сарын 7

Кенийн Найроби хот дахь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төв байранд НҮБ-ын Байгаль орчны III хурал боллоо. Энэхүү “Бохирдолгүй дэлхий” сэдвээр зохиогдсон тус хурал голдуу байгаль орчны бохирдлын асуудалд төвлөрч, олон чухал нийтлэг ойлголтод хүрснээс гадна байгаль орчны тулгамдсан сорилтын эсрэг дэлхий нийтээрээ хамтран арга хэмжээ авахыг уриалсан юм.

12-р сарын 4-7-нд НҮБ-ын Байгаль орчны III удаагийн хурлын нээлтэд, улс орнуудын засгийн газрын албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн эзэд, нийгмийн зүтгэлтнүүд оролцон, дэлхийн чанартай бохирдлын эрсдэлийг хэрхэн зохицуулах тухай хэлэлцжээ.

Гурав хоног үргэлжилсэн тус хуралд нийт 4000 гаруй хүн оролцсон байна. Энэ удаагийн хурлын дарга, Коста Рикагийн Байгаль орчин, эрчим хүчний сайд, доктор Эдгар Гутиеррез: Бүх төрлийн арга хэмжээ авч бохирдлыг сайтар бууруулах нь бидний хамтын зорилт мөн гэжээ.

“Төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бохирдлыг сайтар бууруулах нь бидний хамтын зорилт мөн. Энэ долоо хоногоос эхлэн, энэ удаагийн байгаль орчны хурлаар улам эрчтэй хамтын ажиллагаа явуулбал, олон улсын хэмжээнд ногоон дэлхийнхээ амьдрал, амь насыг авран хамгаалж чадах болно”.

Өргөтгөсөн хурлаас гадна энэ удаагийн хуралд янз бүрийн хурал, арга хэмжээ зохион байгуулж, байгаль орчны төрөл бүрийн хэлбэрийн бохирдлын асуудлыг судлан хэлэлцэж, өөр өөр сэдэвт форум, “тогтвортой шинэчлэлийн үзэсгэлэн яармаг” зохиожэ

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага