Америкийн “B-1B” бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойгийн дээгүүр нисгэжээ
2017 оны 12 сарын 7

АНУ болон Өмнөд Солонгос агаарын цэргийн хүчний хамтарсан цэргийн сургуулилтынхаа хүрээнд өчигдөр буюу энэ сарын 6-нд Америкийн “B-1B” бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойгийн дээгүүр нисгэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Энэ бөмбөгдөгч онгоцыг хамтарсан цэргийн сургуулилтад ашиглаж, тус хойгийн дээгүүр нисгэсэн нь Вашингтон, Сөүлийн зүгээс Пхеньянд өгч буй “анхааруулга” гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Вашингтон, Сөүл 200 гаруй байлдааны нисэх онгоц, тухайлбал “F-22” болон “F-35” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцоор сургуулилт хийж байгаа аж.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага