“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУД” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ 
2017 оны 12 сарын 7

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулсан юм. Хөтөлбөрт дурдснаар 2015 оны байдлаар Монгол улсад 15-34 насны 1,085,000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35,4 хувийг эзлэж байна. Тиймээс залууст чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна гэлээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцлов.
Ийнхүү НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг дэмжиж Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр НИТХ-ын хуралд танилцуулж байхыг даалгав гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага