“Эрдэнэт” ын 49% хэвээр үлдэж, ялалт байгуулжээ
2017 оны 12 сарын 7

Өнгөрсөн хугацаанд ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн” хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргаж Эрдэнэтийн 49 хувийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялсан.

Тэгвэл өнөөдөр /2017.12.07/ Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүртгэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэж байна хэмээн мэдээллэсэн байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага