АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2017 оны Decemberын 11

Монголын хөрөнгийн бирж 2017 оны 12 дүгээр сарын 04-нooс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6,562,131,379 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 61 компанийн 8,509,580 ширхэг хувьцаа 6,055,558,659  төгрөгөөр  арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 APU АПУ 7,641,779 5,668,813,720
2 ITLS АЙТҮҮЛС 643,713 130,324,602
3 TTL ТАВАН ТОЛГОЙ 10,740 98,296,660
4 GOV ГОВЬ 2,530 85,745,280
5 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 30,777 18,532,045

Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд

Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 GLMT Голомт Капитал ХХК           6,819,864            4,807,313,853
2 STIN Стандарт инвестмент ХХК           3,793,508            2,485,185,302
3 BUMB Бумбат-Алтай ХХК           1,894,227            1,292,628,153
4 BDSC БиДиСек ХК           1,360,704            1,160,167,751
5 TDB Ти Ди Би Капитал ХХК              661,395               421,130,410

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

2017 оны 12-р сарын 04-ний өдрөөс 12-р сарын 08-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 8 удаагийн хэлцлээр 4,054 ширхэг үнэт цаас 416,672,720 төгрөгөөр арилжаалагдлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
NOVL Новел инвестмент ХХК                5,767              584,274,340
1 BZIN1 Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК                1,049              116,103,320
2 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК                   938                98,052,820
3 GLMT Голомт Капитал ХХК                   349                34,414,960
4 TDB Ти Ди Би Капитал ХХК                       5                    500,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

3. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 GAUL Гаүли ХХК          890             89,000,000
2 MNET Ард секюритиз ХХК          708       70,800,000
3 NOVL Новел инвестмент ХХК          191       19,100,000
4 GLMT Голомт Капитал ХХК              9           900,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2017 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,633,535,201,424  болсон бол ‘MSE ALL’ индекс 1,230.94 нэгж болж 1.42 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага