Судалгаагаар 47 нэр төрлийн бараа өсчээ
2017 оны 12 сарын 12

Инфляци өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн  үзүүлэлттэй гарлаа хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал инфляци 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.

Түүнчлэн инфляци Булган, Дундговь, Дорнод, Архангай аймагт болон Улаанбаатар хотод 0.1-0.3 хувиар буурч бусад аймагт 0.1-1.2  хувиар өссөн байна. Харин Сэлэнгэ аймагт 1.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улаанбаатар хотод инфляци өмнөх оны эцсээс 7.6  хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 5.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.0 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувиар өссөн  нь голлон нөлөөлсөн байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага