Өнөөдөр болох үйл явдлууд
2017 оны 12 сарын 13

09.00 цагт Засгийн газрын XI дүгээр байранд Шадар сайд Ө.Энхтүвшин Худалдааны чөлөөт бүсүүдийн дарга нартай уулзана.

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Хамтарсан багийг гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” зөвлөгөөн болно.

09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно.

10.00 цагт “Пума империал” зочид буудалд “Алтайн өвөр говийн сав газрын онцлог, хэрэгжүүлж буй томоохон ажлууд” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн болно.

10.30 цагт “Монголын ноос ноолуурын холбоо”-ны дэргэдэх Загварын төвийн нээлт “Ээрмэл” компанийн байранд болно.

10.30 цагт Засгийн газрын XI дүгээр байранд Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцана.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдаачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын жижиг худалдаачдыг дэмжих холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын Үндэсний музейд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Уран бичлэг” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “UB Palace”-т “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” зөвлөгөөн болно.

12.00 цагт Уран зургийн галерейд “Монголын гэрэл зураг- 2017” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Урьдчилан сэргийлэх хэлтэс, ГССҮТ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт НОБГ-т Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гал түймэр унтраах шуурхай албаны авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол болно.

Төрийн ордонд                                                                 

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “В” танхимд УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар хэлэлцүүлсэн дүнгийн танилцуулгыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд гардуулна.

14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага