Чэнгдү J-20  Канард далавчтай, хос хөдөлгүүртэй stealth сөнөөгч онгоц
2017 оны 12 сарын 13

Бидний мөнхийн хөрш, мөнхийн дайсан БНХАУ-ын зэвсэг техникийн талаар судалж байх нь зүйтэй болов уу.
Хятадын 5 дахь үеийн сөнөөгч онгоц хэмээн зарлаад буй Чэнгдү J-20
Канард далавчтай, хос хөдөлгүүртэй stealth сөнөөгч онгоц.

1990-ээд оны сүүл үеэс шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх J-XX программ эхэлсэн бөгөөд уг сонгон шалгаруулалтанд Хятадын агаар сансарын Чэнгдү корпораци ялжээ. 
2010 онд анхны загварыг танилцуулсан бөгөөд аэродинамикийн туршилтыг амжилттай хийж 2011 онд анхны туршилтын нислэгээ хийсэн байна.
Уг онгоцны хамар хэсэг нь Америкийн F-22той төстэй бол
далавч нь Typhoon-тай төстэй. Гэвч хөдөлгүүр нь оросын Су-27 онгоцны Saturn AL-31F хөдөлгүүртэй төстэй гэж мэргэжилтнүүд үзжээ.Радарын хувьд F-16 онгоцны AESA радарыг сайжруулсан хувилбартай.

2009 онд Пентагон Хятадаас үл мэдэгдэх халдлага F-35 төслийн бичиг баримт руу хийгдсэн гэж мэдээлж байсан бөгөөд магадгүй F-35-ын судалгаа хөгжүүлэлтий J-20 онгоцонд ашигласан байж болох талтай гэнээ.
Дээд хурд 2100 км/цаг
Зэвсэглэлийн хувьд 6 орчим тонн зэвсэг тээх хүчин чадалтай.
PL-10, PL-12 гэсэн богино болон холын зайны агаар агаар ангилалын пуужинтай.
Нэг бүр нь 110 сая орчим долларын үнэтэй.
Зарим техник үзүүлэлт болон зэвсэглэлүүд нь одоог хүртэл нууц байгаа.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага