32 КОМПАНИЙН 651,954 ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
2018 оны 1 сарын 9

2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 651,954 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+15%) болон Хүннү менежмент (HBZ+14.99) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Монноос’ (MNS-14.56%) болон Гутал (GTL-12.45%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,150.71 нэгж болж 1.21 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,426,709,497,269 боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага