Тэд эх орон, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө амиа өгсөн |МАШ НУУЦ-2|
2018 оны Januaryын 9

Тэд эх орон, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө, хорь дөнгөж гарч яваа насандаа амиа өгсөн юм.. Одоогоос 60 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын … дугаар отрядын Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.

Ховд аймшийн Булган сумын нутаг Байтаг Богдын уул Бүдүүн Харгайтын нолын орчмоор 170 орчим бүрэн зэвсэглэсэн хил зөрчигч дээрэмчид орж ирсэн хүч тэнцвэргүй тулаанд бүхнээ зориулж эцсийн арга нь өөрсөнд дөө байсан гар бөмбөгөө дайсны цэргүүд ойртоод ирэхэд нь дэлбэлэн Б. Тэгшээ Б. Гиваан Л. Даваадорж нар алтан амиа эх орноороо солсин юм… Энэ бахархам түүхээр “Маш нууц 2” УСК бүтээгдсэн байна.

1950 он хүртэл Монгол улсын хил хамгаалах явцад 250 гаруй хилчин эрс амь насаа алдсан тоо байдаг.

“Фантастик” продакшн, “JIIJ” продакшны хамтын бүтээл:  

“МАШ НУУЦ ||” УСК тун удахгүй та бүхний хүртээл болох нь ээ!
Бүх цаг үеийн эрэлхэг хилчдийн гавьяаг мартах учиргүй билээ!

 

mash nuuts 2

Fantastic production Jiij Production Red Point media хамтарсан 2018-оны анхны уран бүтээл болох #МашНууц2 УСК-ны албан бус трэйлэрийг та бүхэндээ хүргэж байна.

Posted by Фантастик Продакшн – Fantastic Production on Monday, January 8, 2018

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага