Өнөөдөр “Санхүүгийн боловсрол” аяны хаалтын ёслолын ажиллагаа боллоо
2018 оны Januaryын 9

Монголбанкнаас 3 сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Санхүүгийн боловсрол” аяны хаалтын ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Уг аян нь  2017 оны 10-р сарын 2-ноос 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар “Санхүүгийн боловсрол” нэртэйгээр зохион байгуулагдсан. Аяны хүрээнд Монголбанкны төв орон, нутаг дахь хэлтэс, салбар,  арилжааны банкнууд, холбогдох бусад байгууллагууд хамтран “Олон нийтийн санхүүгийн  суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн ач холбогдол, хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах хөтөлбөрийн хүртээмжийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд хандсан санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох, хуримтлалыг зуршил дадал хэвшлийг оруулах чиглэлийн олон талт сургалт, сурталчилгааны ажлуудыг хэрэгжүүлэв. Тус аяны хүрээний онцлогоос дурдвал Монгол Улс дэлхийн хуримтлалын өдөр 10 сарын 31-ны өдөр болгон албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бөгөөд үндэсний хуримтлалын бэлэг тэмдэгтэй болсон нь онцлог байлаа. Цаашдаа жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Монгол Улсын “Үндэсний хуримтлалын өдөр” болгон тэмдэглэхээр болсон юм.  Түүнчлэн энэ хүрээнд бага сургуулийн хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач холбогдлыг тайлбарлан таниулах цуврал сургалтууд ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчид, Их, дээд сургуулиудын оюутан залууст зориулан “Төв банк юу хийдэг вэ” “ТМБҮЧ-2018” сэдвээр цуврал сургалтуудыг тус тус зохион байгуулж амжилттай уг аяныг өндөрлөсөн юм. Өнөөдөр зохион байгуулагдсан  “Санхүүгийн боловсрол” аяны хаалтын ажиллагааны видео бичлэгийг хүргэж байна. 

Posted by Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ on Monday, January 8, 2018

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага