МОНГОЛБАНКНЫ үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал болгох нь МОНГОЛБАНКНЫ ачааг нэмэж байна гэсэн үг
2018 оны 1 сарын 10

”Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед Монголбанкны хуулиар заагдсан үндсэн зорилт төгрөгийн тогтвортой байдал байсныг үнийн тогтвортой байдал болгож өөрчлөх талаар нэлээн маргаан өрнөлөө.

Урдны үндсэн зорилт болох төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь төгрөгийн худалдан авах чадвар буюу инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа буюу ханш гэсэн хоёрдмол утгатай ашиглагдаж ирсэн учраас үүнийг тодорхой болгох зорилгоор үнийн тогтвортой байдал болгож өөрчилж байгаа юм. Цаашлаад энэхүү тодорхойгүй байдал нь Монголбанкны хариуцлагатай шууд холбогддог учраас, Монголбанкны үүрэг, хариуцлага, ачааг нэмэгдүүлэх давхар зорилгоор энэхүү өөрчлөлтийг хийхээр зорьсон юм билээ. Гэвч харамсалтай нь УИХ дээр ойлголт дутуу байсны улмаас баггүй маргаан өрнөж гишүүд өмнөх үндсэн зорилтыг хэвээр батлах сонирхолтой байснаас үүдэн үндсэн зорилтыг хэвээр үлдээсэн юм. Ер нь Монголбанк улс төрөөс хараат бус эдийн засгийн бодлого барьж эдийн засаг, зах зээлийг хянах үнэ тогтворжуулахыг үндсэн зорилгоо болгохоор зорьж байхад үүнийг тасалдууж байна гэдэг хачирхалтай бодлого. ( Нэгэн жишээ дурдахад:  Хэсэг хугацааны өмнө болсон хэрэг л ээ. Төрийн байгуулаг удирддаг дарга байнга алдагдалтай ажилдаг байсан төрийн байгуулгаа алдагдалгүй болгож бүр бага зэрэг ашигтай ажилдаг болгосон байгаа юм. Тайлангаа дуусгаад урамшуулал шагнал бодож байсан өнөөх даргыг дарамталж алдагдалтай ажиллуулахгүй яасан юм гэж удирдах албаны хүмүүс бараг дарамтлах шахуу хэлж нэлээн юм болсон гэдэг. Ер яагаад төрийн байгуулагууд төсвөөс хангалтай санхүүжилт авч байж ашигтай, ард түмнийхээ төлөө  ажиллаж болдоггүй нь ямар учиртай юм бэ?... 


Олон Улсад 

Сүүлийн жилүүдэд эдийн засагч, бодлого боловсруулагчдын дунд үнийн тогтвортой байдал буюу нам тогтвортой инфляцийн төвшин нь эдийн засагт дараах үр өгөөжийг бий болгодог тул өнөөгийн байдлаар Төвбанкуудын хувьд хамгийн оновчтой үндсэн зорилтоор тодорхойлогдож байна. Үүнд:
• Иргэдийн бодит орлогыг хамгаалах, ядуурлыг бууруулах
• Санхүүгийн салбар дахь илүүдэл хөрөнгө оруулалтаас сэргийлж, дундаж орлоготой иргэд, аж ахуйн нэгжийг өндөр инфляцийн зардлаас тодорхой хэмжээгээр зайлсхийх боломжийг олгодог. 
• Харьцангуй үнэ, ирээдүйн үнийн төвшний талаар тодорхой бус байдлыг бууруулж, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд оновчтой шийдвэр гаргахад дөхөм болсноор эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг. 
• Үнийн тогтвортой байдал нь мөн татварын систем болон инфляци хоорондын нийцгүй байдлыг бууруулдаг.
• Үнийн тогтвортой байдлын хангасан эдгээр эерэг нөлөөллийн нийлбэрт эдийн засагт ашиглагдаж буй нөөцүүдийн бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах.
Цаашлаад дэлхийн улс орнуудын төв банкны тухай хуулинд үндсэн зорилт болон дагалдах зорилт, бодлогын хэрэгслүүд, үйл ажиллагааны чиглэлийг хэрхэн тусгасныг үзэхэд дийлэнх нь үнийн тогтвортой байдал гэж заасан байдаг. Жишээлбэл Япон, Англи, Австрали, БНСУ, Европын Төв банк зэрэг Төв банкнууд үндсэн зорилтын үнийн тогтвортой байдал гэж тодорхойлсон байдаг.


Валютын ханш

Гэхдээ төгрөгийн тогтвортой байдал гэдэг томьёолол дотор багтаж байсан ханш хаачих вэ гэдэг асуудал гарч ирж байгаа нь улс төржилтийг нэмэгдүүлж байгаа нэг шалтгаан. Ханшийг Монголбанк хаяхгүй ба харин ч үндэсний санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд хоёрдогч зорилт болгон тогтвортой байхад анхаарах юм.

Ханш бол эдийн засгийн толь. Хэрэв эдийн засаг, төлбөрийн тэнцэл алдагдалтай байвал ханш өсөх нь гарцаагүй. Ханшийг интервенц буюу зах зээлд оролцох замаар барих нь богино хугацааны арга зам бөгөөд урт хугацаандаа харин ч гадаад валютын нөөцийг шавхагдуулах эрсдэлтэй. Тиймээс эдийн засгаа тогтворжуулах замаар, зорилгоо тодорхой болгож байж үйл ажиллагаа явуулах нь чухал юм.

А.Төгс

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага