Хуулийн төслөөр төв банкны бие даасан байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, зорилго, зорилтыг тодорхой болгохыг зорьж байгаа
2018 оны Januaryын 10

УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хуулийн төслөөр төв банкны бие даасан байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, зорилго, зорилтыг тодорхой болгохыг зорьж байгаа юм.

Тухайлбал, төв банкны үндсэн зорилт одоогийн хуулиар “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэж тусгагдсан байдаг. Энэ зүйл заалтыг “Үнийн тогтвортой байдал” гэж томъёолох талаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр төв банкны зорилтыг илүү тодорхой болгох, одоогийн хуулинд буй хоёрдмол утгатай зорилтыг нэг талд гаргах зэрэг давуу талуудтай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа. Гэсэн хэдий ч УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад төв банкны үндсэн зорилтыг хуучнаар нь буюу “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэж тусгахаар болоод байна. Чухамдаа төв банкны үндсэн зорилтыг хэрхэн тодорхойлох вэ гэх асуудлыг маргааш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Хуулийн төсөлд тусгагдсан бас нэг онцлог зүйл заалт нь төв банк үйл ажиллагаагаа дэлхийн жишигт хүргэх зорилгоор мөнгөний бодлогын хороо, банкны хяналт, шалгалтын хороо, удирдах зөвлөл гэсэн гурван зөвлөлийг байгуулж байгаа. Ингэснээр төв банкны шийдвэр гаргалт нэг хүнээс бус хамтын удирдлагын зарчимд тулгуурлан гарах юм.  Олон улсын жишигт төв банкууд тодорхой асуудлуудыг хариуцсан мэргэшсэн зөвлөл, бүтэцтэй байдаг. Монголбанк ч бас энэ жишиг рүү тэмүүлж байгаа юм. Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын шийдвэр гаргалттай холбоотой асуудлыг хариуцах бол Банкны хяналт, шалгалтын хороо нь аливаа банктай холбоотой шийдвэр гаргахад хуралдаж, олонхийн саналд үндэслэн шийдвэр гаргана. Мөн Удирдах зөвлөлийн тухайд төв банкны дотоод үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хариуцах юм.

Монголбанк

Дэд Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн: Төв банкны үндсэн зорилгыг өөрчлөe…..

Posted by Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ on Wednesday, January 10, 2018

Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” гэж томъёолсноор ханшийг төв банк хариуцахгүй нь гэх ойлголт улстөрчдийн дунд бий болсон. Гэхдээ төв банк үнийн тогтвортой байдлыг хадгалах нь өөрөө ханш тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тайлбарлаж байна.

Хуулийн төсөлд тусгагдсан бас нэг онцлог давуу талтай заалт нь төв банк төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхгүй. Засгийн газарт зөвхөн улирлын шинжтэй зөрүүг нөхөх зорилгоор тухайн жилдээ төлөгдөх нөхцөлтэй богино хугацааны зээл олгоно. Үүнээс өөрөөр Засгийн газрын аливаа санхүүжилтийг хийхгүй гэж тусгаж өгсөн.

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага