Mil.in.ua сайт Украйнны улсын зохион бүтээж буй “Гром-2”/Тундер-2/ тактикийн пуужингийн системийн талаар мэдээллээ
2018 оны Januaryын 11

Украйнны mil.in.ua вэб сайт тус улсын зохион бүтээж буй “Гром-2”/Тундер-2/ тактикийн пуужингийн системийн талаар мэдээллээ. Пуужингийн үндсэн туршилтууд дууссан ба удахгүй зэвсэглэлд өгөх юм байна. Энэхүү пуужингийн системийг Саудын Арабд зориулан хийж байгаа ба зохион бүтээх ажилд тус улсаас 40 сая долларын хөрөнгө оруулжээ. “Гром-2” –ын тусгал нь 350км боловч 500км хүртэл нэмэгдүүлэх техникийн боломжтой. Саудын Араб өмнө нь ОХУ болон АНУ-аас ижил төрлийн пуужингийн систем / Искандер, АТАМS/ авахаар оролдсон ч амжилт олоогүй учраас Украйн улсаар ижил төрлийн пуужингийн систем бүтээлгэж байгаа нь “ Гром-2”/ юм.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага