26 хувьцаат компанийн 142,607 ширхэг хувьцаа арилжжээ
2018 оны 1 сарын 11

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 142,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+14.98%) болон ‘Мон Наб’ (MNB+14.95%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бинсэ (BHR-14.00) болон ‘УБ-БҮК’ (BUK-11.08%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 209 ширхэг үнэт цаас 20,870,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,151.18 нэгж болж 0.74 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,431,979,766,480 боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага