Д. Загджавын Оюутолгой болон Рио Тинтогийн талаарх зангарагтай ярианы онцлох ишлэлээс….
2018 оны Januaryын 12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, үнийн зөвлөлийн дарга Д.Загджавын news.mn сайтад өгсөн ярилцлагын үеэр Оюутолгой болон Рио Тинтогийн талаар ний нуугүй үнэнийг ярьсан. Энэ ярилцлага гарсны дараа сайд Д.Сумьяабазар нь энэ засгийн байр суур биш гэдгийг хэлээд  Д.Загджавтай хатуу хариуцлага тооцно гэсэн юутай ч дэлхийн луйварчин гэдэг Рио Тинтогийн талаар   Д.Загджавын  зангарагтай ярианы онцлох  ишлэлээс хүргэж байна.

  1. “Улсын эрх ашгийг хохироож байгаа Оюунтолгой зогсоох ёстой. Рионтинто компанид хэлье. Монголчуудын тэвчээрт хязгаар бий”

 

  1. “Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна”

 

  1. “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж                                 5.4 тэрбум ам.доллар босгосон”

 

  1.  “Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна”

 

  1. “Өнгөрсөн богинхон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1,2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчиддээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм” 

 

  1. “Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол “Оюутолгой”-г цаашид ажиллуулж болохгүй гэх хамгийн том шалтгаан байсан.”

 

  1. “Дэлхийн хамгийн том зэсийн орд Индонез улсад бий. Энэ ордын хувьцааны 50 гаруй хувийг АНУ, 20 гаруй хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Гэтэл Индонез улсын зүгээс 20 гаруй хувийг эзэмшигч Рио Тинто компаниас татгалзаж эхэлсэн. Бид энэ туршлагыг судлах ёстой”

 

  1. “Олон орны хувьд газар зүйн байршил, геополитик, хөгжил дэвшил хүч чадлаасаа хамаарч, олон үндэстэн дамнасан томоохон компаниудыг давраах тал байдаг”

 

  1. “Бид цөмийн зэвсэг бүхий, НҮБ-ын байнгын гишүүн, хоёр том гүрний дунд байж гуравдагч этгээдэд баялгаа алдсан гэж бодохоор харамсмаар”

 

  1. “Үнэ нэмэгдүүлэхгүй байх талаар тал талаасаа хичээж ажиллах ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл ард түмний амьдрал, улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ”
  1. “Бид импортлогч компаниудын эрх ашгийг байнга бодож, ойлгож ирсэн. Аль аль нь хүлээцтэй хандах байх”
  1. “Ер нь бол нефтийн бүтээгдэхүүний салбарыг яаравчлан хувьчилсан гэж би хардаг”

 

  1. “Монгол Улсын хувьд хаана байгаа, хэн билээ, хэний үр сад билээ гэдгээ бодож хэний ч өмнө толгой гудайхгүйгээр хөрш орнуудтайгаа харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлагатай”

 

  1. “Туйлын болгоомжтой, ухамсартай хандах ёстой. Үнэ нэмэгдэх асуудлыг үнийн бодлогын зөвлөл шийдвэрлэнэ”

 

дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Оюутолгой төслийг удирдагч "Рио Тинто" компанид хэлье, Монголчуудын тэвчээрт хязгаар бий!

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Оюутолгой төслийг удирдагч "Рио Тинто" компанид хэлье, Монголчуудын тэвчээрт хязгаар бий!“Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна. Өнгөрсөн богинохон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1,2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчиддээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм.Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол “Оюутолгой”-г цаашид ажиллуулж болохгүй гэх хамгийн том шалтгаан байсан. Гэтэл энэ талаар монголчууд юу ч мэдээгүй. Оюутолгойн гэрээний үйл ажиллагааг зогсоох ёстой!#SHARE

Posted by DMNN on Wednesday, January 10, 2018

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага