В.Путин сонгуулийн штабаа нээв
2018 оны Januaryын 12

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн кампанит ажлынхаа төв байрыг өнгөрсөн лхагва гарагт нээжээ. Урьдчилсан санал асуулгаас үзвэл, В.Путин сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтээ илгээсэн Владимир Путин Москва хотын баруун хойд хэсэгт байдаг галт тэрэгний үйлдвэрт зочлох үедээ “ОХУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа”-г онцолжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Засгийн газар ОХУ- ын эдийн засагт эерэг үр дүн гаргаад байна. Төсвийн алдагдал бидний тооцоолж байснаас доогуур төвшинд байгаа. Алтны нөөц эрчимтэй өсч байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр ОХУ-ын эдийн засаг өсч, цаашид ч өсөлтийн бүсэд хадгалагдана гэж би хувьдаа үзэж байна” гэж мэдэгдлээ. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр Владимир Путиний сонгуулийн зардлын дансанд 400 сая рубль байршаад байгаа ажээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа 13 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансаа нээгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага