МУ-ын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр маргааш тохионо
2018 оны Januaryын 12

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр маргааш тохионо.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 40 минутад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно. Мөн 12 цагаас зарим хүнд төрийн дээд шагнал гардуулах юм.

Төр, засгийн тэргүүн нар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд мөн өдрийн 12 цаг 30 минутад жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэрхэн хэлэлцүүлж баталсан талаарх зарим түүхэн баримт материалыг Та бүхэнд толилуулж байна.

One thought on “МУ-ын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр маргааш тохионо

  1. загд

    монголын ард түмнийг өвдгөөр нь сөхрүүлсэн, улаанбаатарыг утаанбаатар болгосон шүү дээ, энэ магтаад байгаа үндсэн хууль чинь. ингэж худлаа хөөрцөглөхөө болимоор юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага