Шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрхийг сунгалаа 
2018 оны 1 сарын 12

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 01 дүгээр сарын 10 ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 33 шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг сунгасан билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр тус байгууллагуудын сунгалтыг нэгдсэн журмаар олголоо.


Улаанбаатар хотод Будда, Христ, Ислам, Католик, Бөө, бусад гэсэн нийт 6 төрлийн 380 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвшөөрөлтэй 300 сүм хийд байдаг байна.
НИТХ-ын хурлын 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах үйл ажиллагаа явуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд нийт шашны үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зөвшөөрлийг шинэ журмын дагуу шинэчлэн олгох болно гэдгийг НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун онцоллоо.

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага