МОНГОЛБАНК 682 кг алт худалдан авлаа
2018 оны Januaryын 15

Монголбанк 2018 оны 1 дүгээр сарын 11-нийг хүртэлх өдрүүдэд 682 кг алт худалдан авлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд тухайн үед худалдан авсан алтны дүн 297 кг байв.

2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага