Алтны ханш 1400 ам.долларт хүрнэ
2018 оны Januaryын 18

Монголбанк энэ сарын 1-11-нийг хүртэл 682 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны энэ үед 297 кг худалдан авч байжээ. 2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондоны үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байна. “Bank of China”- ийн тооцоолсноор энэ онд алтны ханш үргэлжлэн өсч унци нь 1400 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэхтэй зэрэгцэн ам.долларын ханш суларч, бондын ханш унаж буй нь алтны үнэ өсөхөд голлон нөлөөлж байна. Хэрэв “Bank of China”-ийн таамаглал биелбэл алтны ханш өнөөгийн төвшнээс 80 гаруй доллараар өсөх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага