ЭХЯ-ын сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн элэгний эмийг АНУ-д хориглосон ч монгол хүн дээр туршиж байна
2018 оны 1 сарын 18

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр гишүүний зүгээс АНУ-аас орж ирж байгаа элэгний вирусын эсрэг гэгдэх эмэнд эргэлзэж байгаагаа хэллээ. Тэрбээр “ АНУ-аас орж ирж байгаа энэ элэгний эмийг тус улсдаа хүн дээр туршаагүй юм билээ. Хорьчихсон. Гэтэл Монголд хүн дээр туршиж байна. Хэдэн нөхөр л шоудаад л Монгол хүн дээр дээрх эмийг туршиж байна. Төр гэж байгаа бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй” гэлээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага